Thursday, November 10, 2011

Олон арга /Болсон явдал/

          Английн хааны академийн гишүүн, физикийн салбарын Нобелийн шагналт Эрнест Резерфордод нэгэн их сургуулийн багш тусламж хүсэн хандав.
          Багш эр нэг оюутандаа физикээр хамгийн доод дүн тавих гэтэл нөгөөх нь хамгийн дээд дүн авах ёстой гээд тас зөрөөд байж л дээ. Багш, оюутан хоёр хэн хэнийх нь талд орохгүй, нэр хүндтэй гурав дахь хүний үгийг дагана гэж тохирч. Тэгээд алдарт физикч Резерфордыг сонгосон байна. Шалгалтын асуулт нь "Агаарын даралт хэмжигч багаж буюу барометрийн тусламжтайгаар байшингийн өндрийг хэрхэн хэмжих вэ?" гэсэн байж.

Залуу мэргэжилтэн /Болсон явдал/

          Өнгөрсөн зууны гучаад оны үеэр Японы нэгэн компани АНУ-аас үйлдвэрийн том суурь машин худалдан авч л дээ. Тэгтэл сарын дараа япончууд "Суурь машин чинь ажиллахгүй байна. Тохиргоо хийх хүн явуул" гэсэн цахилгаан явуулж. Суурь машин үйлдвэрлэгч нь мэргэжилтнээ явуултал хэд хоногийн дараа "Тохиргоо хийх хүн чинь насаар дэндүү залуу юм байна. Арай илүү туршлагатай хүн явуул" гэсэн цахилгааныг Япончууд явуулжээ. Хариуд нь америкчууд "Наад залуугаараа тохиргоо хийлгүүлсэн нь дээр шүү. Яагаад гэвэл наад суурь машиныг чинь зохион бүтээсэн хүн нь байгаа юм" гэсэн хариу цахилгаан явуулав. Насаар залуу л бол туршлагагүй, чадваргүй гэж голохын хэрэггүй байх.

Наггетс

ОРЦ:
Тахианы цул мах, өндөг, нунтаглан хатааж шарсан талх, карри ба хмели снели амтлагч, нунтаг хар перец, давс, ургамалын тос.

ХИЙХ АРГА:
Тахианы цул махыг 3*4 хэмжээтэй болгон хэрчинэ. Өөрийн амтанд тохируулан амтлагчаа нэмж, перец, давс хийгээд сайтар хутгана.
Дараа нь 20-30 минут амт ортол байлгана.
Эхлээд өндгөнд дүрээд, дараа нь нунтаглан хатааж шарсан талханд дүрнэ. Хүсвэл ахиад өндгөнд дүрээд ахин хатааж шарсан талханд өнхрүүлнэ.
Ургамалын тосонд, дунд зэргийн гал дээр хоёр талаас нь улаан хүрэн өнгөтэй болтол шарна.

Архаг ядаргаанд оруулдаг долоон зүйл

          Маш хэцүү, ачаалалтай, дарамттай ажил хийдэг хүмүүс л архаг ядарганд ордог гэдэг. Уг нь бол тийм биш. Гэтэл гэрийн эзэгтэй нар, гэртээ зурагт үзэхээс өөр ажил хийдэггүй хүмүүс, хөнгөн ч гэлээ нэгэн хэвийн ажил хийдэг хүмүүс бас л архаг ядаргаанд орчихсоэ байдаг шүү дээ.
           Гадаад орчноос ирж байгаа өдөөлт, түүнд өгдөг бие махбоди ба сэтгэл санааны хариу хоорондын тэнцвэр алдагдахад ийм байдал үүсдэг ажээ. Стресс нь хүний амьдралд заавал тодорхой хэмжээгээр байж байх ёстой. Дунд зэргийн стресс нь хүнийг ухаан санаа, дотоод нөөц хүчээ дайчлан гадаад орчны таагүй зүйлд бүрэн дүүрэн хариулт өгөх боломжтой болгож байдаг. Гэтэл гадаад орчин ба хүний дотоод ертөнц хоорондын харьцааны тэнцвэр алдагдахад архаг ядаргаа үүснэ. Жишээлэхэд, мэдлэг чадвар өндөр эмэгтэй тэр их мэдлэг чадвараа ашиглахын оронд өдөржин гэртээ аахар шаахар зүйлтэй зууралдаж өнгөрөөдөг бол аяндаа архаг ядаргаа үүсэх нөхцөл бүрдэнэ. Эсвэл бие, чадвар дундаж байтал ажлынх нь ачаалал маш өндөр бол яваандаа архаг ядаргааны хам шинж бий болно. Дараах долоон зүйл хүнийг архаг ядаргаанд оруулдаг байна. 

Менежер ба программист хоёр

          Агаарын бөмбөлгөөр аялж явсан нэг хүн төөрсөн байна гэдгээ ойлгожээ. Тэгээд баримжаа авахаар бөмбөлгөө доошлуулан нисч яваад өөр нэг хүн явааг олж харав. Тэгээд ахиад доошилж байгаад нөгөө хүнээс ингэж асуув гэнэ.
- Уучлаарай та надад туслахгүй юу? Би найзтайгаа цагийн өмнө уулзахаар болзсон юм л даа. Гэтэл одоо хаана байгаагаа мэдэхээ больчихлоо.
- Та газрын гадаргаас арван тохой өндөрт, умард өргөрөгийн 40 ба 41 градусын хооронд, өрнөд уртрагийн 59 ба 60 градусын хооронд байна даа гэж гэнэ.
- Өөрөө янз нь программист хүн бололтой.
- Тийм ээ. Та яаж мэдэв?
- Та надад яг зөв хариулт өгсөн ч наад мэдээллийн чинь дагуу яаж баримжаалахаа би ер нь төсөөлөхгүй юм. Тэгэхээр ний нуугүй хэлэхэд та надад ямар ч тус болсонгүй.
- Тэгвэл та менежер бололто юм тийм үү?
- Тийм ээ. Та яаж мэдэв?
- Та хаана байгаа, хаашаа явж байгаагаа мэдэхгүй юм. Та дээшээ агаарын хүчээр гарсан. Тэгээд яаж биелүүлэхээ мэдэхгүй амлалтыг өгчихөөд танаас доогуур байгаа хүмүүс асуудлыг чинь шийдэж өгнө гээд хүлээж байна. Эцэст нь гэж хэлэхэд та надтай уулзахаас өмнө байсан яг л тэр байдалтайгаа байгаа атал одоо яагаад ч юм би түүнд чинь буруутай болж таарлаа.

Үнэн сүсэг бишрэлийн тухай өгүүллэг

          Нэгэн нутагт их гантай зун болжээ. Жижигхэн тосгоны тариачид ургацандаа ихэд санаа зовно. Тэгээд нэгэн өдөр бүгд цугларч байгаад ламтанд хандан зөвлөгөө хүсчээ.
- Ламтан минь бид ямар нэг зүйл хийхгүй бол ургацаа алдах нь.
- Та нар үнэнхүү чин сүсгээр залбирах гэсэн ганцхан зүйл л хийх хэрэгтэй. Чин сүсэг бишрэлгүй залбирал гэдэг залбирал биш байдаг юм. Залбирал гэдэг зүрх сэтгэлээс гарах ёстой.
          Дараагийн долоо хоногийн турш тариачид өдөрт гурван удаа цугларан бурханаас бороо хүсэн залбиран мөргөж гэнэ. Гэвч бороо ороогүй болохоор бүгд ахиад л ламтныд иржээ.
- Ламтан минь нэг л болдоггүй ээ. Бид өдөр болгон хамт цуглаж байгаад мөргөж залбирах атал бороо ордоггүй.
- Та нар үнэхээр чин сүсэг бишрэлээр залбирсан уу? гэж ламтанг асуухад бүгд л үнэхээр чин сүсэг бишрэлээр залбирсан гэцгээж. Гэтэл ламтан хариуд нь:
- Та нар ямар ч сүсэг бишрэлгүй мөргөсөн гэдгийг чинь би хараад л мэдсэн. Яагаад вэ гэвэл ийш ирж явахдаа борооноос хамгаалах шүхэр барьж ирсэн нэг ч хүн та нарын дотор алга гэж хариулжээ.

Хэвлий дэхь үрдээ нарыг мэдрүүл

          Нэгэн нутагт амьдардаг алдартай мэргэн дээр эхнэр нөхөр хоёр иржээ.
- Мэргэн хүн гуай танаас гуйх нэг хүсэлт байна гэж эхнэр нь хэлжээ. "Бид хоёр зургаагийн зургаан хүүхэдтэй. Гэтэл би саяхан хөл хүнд болсон гэдгээ мэдлээ. Одоо ахиад нэг хүүхэдтэй болбол тэжээж чадахгүй. Тэгээд би үр хөндүүлэх гэсэн юм. Та бид хоёрт адис хүртээн үүнийг маань зөвшөөрөөч".
- Үнэхээр амаргүй байдалд оржээ гэж мэргэн хүн хариулж. Тэгээд цааш нь "за яахав, үнэхээр хэцүү байгаа бол би та хоёрт хүүхдээ алахыг чинь зөвшөөрөн адислая. Гэхдээ энэ жил арван зургаа хүрч байгаа том охиноо ална шүү. Бас ч гэж хорвоо дээр хангалттай амьдраад юухан хээхэн үзэж мэдчихсэн хүн. Харин нарны гэрлийг ганц ч удаа хараагүй хэвлийд чинь байгаа өчүүхэн жижиг тэр хүүхдэдээ ядаж нар гэж ийм юм байдаг гэдгийг харуулсан нь шударга болно" гэжээ.

Эмэгтэй хүнийг зүүсэн ээмгээр нь шинжих нь

          Эмэгтэй хүний эдэлж хэрэглэж байгаа гоёл чимэг, барьж яваа цүнх, түүн доторх зүйлүүдээр бас хэрэглэж байгаа уруулын будгаар нь гээд л шинжих нь бий. Эдгээр нь хүүхнүүдийн зарим нэгнийх нь хувьд хобби болчихсон байдаг шүү дээ. Гэхдээ тухайн хүний сонирхлоос шалтгаалсан сонголтууд байдаг юм шүү дээ. Иймд ямар төрлийн ээмгэнд "нугасгүй" байна гэдгээр нь сонжиж болох нь.
Дөрвөлжин ээмэг:
Өөртөө итгэлтэй эмэгтэйчүүд ийм хэлбэрийн ээмгийг сонгодог. Тэд орчин тойрныхоо хүмүүсийн үнэнч шударга, эрс шулуун зан чанарыг илүүд үнэлдэг. Өөрөө ч ийм байхыг хүсдэг нэгэн юм.

Tuesday, November 8, 2011

Бусдыг дорд үзэгчид өөрөө дорд үзэгддэг.
Хүн хийж буй зүйлдээ өөрийгөө бүрэн зориулбал бурхан гараа сунгаж, эргэн тойрон дахь бүхий л зүйлс түүнд тусална. Та мөрөөдлөө биелүүлж чадна. Яг одоо хий.
                                                                                                     /Гёте/
Голч зан - Энэ бол нөхөрлөлийн жинлүүрийн таваг мөн.
                                                                          /И. Гаман/
Хүн ямар ирээдүйг мөрөөдөж байна, түүнд тийм л ирээдүй байдаг.
                                                                              /Франсуа Миттеран/
Сайн удирдах аргад урьдаар гэр бүлийнхээ дотор суралцаж боловсор.
                                                                                               /Хилон/
Уур хилэнтэй үедээ юуг ч эхлэх хэрэггүй. Шуургатай үед онгоцонд суусан хүн тэнэг байдаг.

Аливаа бэрхшээлд тоглоом шиг хандаж сур, яагаад гэвэл танд давшгүй юм шиг санагдах асуудлууд үнэн хэрэг дээрээ бараг юу ч биш байдаг. Та бүү ай, эмээ. Зүгээр л хийж эхэл.
                                                                                                                             /Д. Трамп/
Бид од шүүрэх гэж гараа сунгахдаа хөл доорх цэцгээ мартаж орхидог.
                                                                                /Жереми Бентам/
Өөртөө итгэ. Та бодож байгаагаасаа ч илүү ихийг мэдэж байгаа.
                                                                                              /Б. Спок/
Зовох цагтаа сэтгэлээр бүү уна. Чи ганцаараа зовоогүй л байж таарна. Юутай ч болов амьд явна гэдэг үхэхээс дээр.
                                                                                                                                         /Эзоп/
Амьдрал гэдэг баллуур ашиглахгүйгээр зурах "урлаг".
                                                       /John W. Gardner/
Хэлнээс илүүтэй чихээ сайн ашиглаж бай.
                                                 /Сенека/
Эрсдэлээс айх нь амжилтаас татгалзана гэсэн үг.
                                                    /А. С. Макаренко/
Хүнд ядуу байх нь гутамшиг биш, мэдэхгүй чадахгүй байх нь гутамшиг.
                                                                                                 /Д. Намдаг/
Хэрэв чи сайн бол өөрийнхөөрөө бай, харин муу бол бусдынхаар яв.
                                                                                           /Э. Кроткий/
Сонсох урлаг сайн ярих урлагтай бараг эн тэнцдэг.
                                                                 /П. Пуаст/
Шинийг олж харахын тулд зайлшгүй ямар нэгэн шинэ юм хийх хэрэгтэй.

Шууд л нэгэн зэрэг бүхнийг хийх гэж оролдоно гэдэг юу ч хийхгүй л сууна гэсэн үг.
                                                                                                                /Лихтенберг/
Ирээдүйг мэдэе гэвэл өнгөрснийг судал.

Хэрвээ чи хөвчийн хөх чоно юм бол хүйтэн жавар сөрж хүч сэлбэх ёстой.

Амьдралд уйлах зуун шалтаг байдаг ч инээх мянган шалтгаан бий.

Хүн бол өөрийн бодлынхоо бүтээгдэхүүн болдог. Тэр юу бодно тийм л болдог.

Цорын ганц тэнэг алдаа бол урьдын алдаагаа засч залруулахгүй байх явдал.
                                                                                                                /Күнз/
Жаргалтай амьдрахын тулд баян байх хангалттай биш, эд баялагаа ашиглаж чаддаг байх хэрэгтэй.
                                                                                                                                                 /Хольбах/
Хэн нэгэн чиний улыг долоож байвал хазаж эхлэхээс нь өмнө гишгэж орхи.
                                                                                                     /Поль Валери/
Залхуу зан, зэв хоёр адилхан. Төмөр эдлэл элж эвдрэхээсээ илүү зэвэнд идэгдэн хэрэгцээгүй болдог.
                                                                                                                                                  /Франклин/
Хулчгар зан авъяас чадварыг үгүй хийдэг. Өнгөрч одох өдөр бүр, халшрамтгай зангаасаа болон анхны алхам хийж чадалгүй байсаар хоцорч үлдсэн хүмүүсийг хорьоогоос үдсээр л байдаг. Харин та бас хулчийж байна уу эсвэл хийж байна уу.
                                                                                                                                             /Сидней Смит/
Цаг хугацаа биднээс харамсалтайгаар улиран холдож байна. Түүний хором мөч бүрийг дэмий өнгөрөөх дэндүү харамсалтай.
                                                                                                                                   /Абрахам Линкольн/
Хүмүүсийг мэддэг хүн - ухаалаг
Өөрийгөө мэддэг хүн - гэгээрсэн
Хүмүүсийг ялагч хүн - хүчирхэг
Өөрийгаа ялсан хүн - агуу
                                 /Лао Цзы/


Ногоон омлет

ОРЦ:
  • 2 ш өндөгний цагаан
  • 1 ш өндөг
  • 1 амны халбага масло
  • 3 ш жижиглэн хэрчсэн гоньд
  • 2 ш жижиглэн хэрчсэн ногоон сонгино,
  • 2 ш яншуй
  • 2-3 ш жижиглэн хэрчсэн мөөг /хүсвэл/
  • нэг чимх давс
  • нэг чимх сахар
БЭЛТГЭХ НЬ:
  1. Хайруулын тавгандаа маслоо хийгээд хайлуулна
  2. Нэг аяганд өндгөө, өндөгний цагаанаа хольж хутгана. Халааж бэлтгэсэн хайруулын тавгандаа хийгээд жижиглэн хэрчсэн ногоонуудаа нэмнэ. давс сахараар амтлаад зөөлөн гал дээр болтол нь шарна. Бэлэн болсон омлетоо хуйлаад яншуйгаар чимэглэнэ.

Төмстэй омлет

ОРЦ:
  • 1 ш төмс
  • 1 амны халбага гурил
  • 1 ш өндөг
  • масло
  • давс
БЭЛТГЭХ НЬ:
  1. Төмсөө арилгана
  2. Гурил, өндөг, давсаа холино
  3. Таглаатай хайруулын тавганд бага зэргийн масло хийгээд хайлуулна
  4. Төмс, өндөгний бэлдмэлээ холино. Хайлуулж бэлтгэсэн маслон дээрээ бэлдмэлээ хийнэ
  5. 2 талыг нь шаргалттал нь ширүүн гал дээр шараад таваглана. Хүсвэл бага зэрэг яншуйгаар чимэглэнэ.