Thursday, November 10, 2011

Эмэгтэй хүнийг зүүсэн ээмгээр нь шинжих нь

          Эмэгтэй хүний эдэлж хэрэглэж байгаа гоёл чимэг, барьж яваа цүнх, түүн доторх зүйлүүдээр бас хэрэглэж байгаа уруулын будгаар нь гээд л шинжих нь бий. Эдгээр нь хүүхнүүдийн зарим нэгнийх нь хувьд хобби болчихсон байдаг шүү дээ. Гэхдээ тухайн хүний сонирхлоос шалтгаалсан сонголтууд байдаг юм шүү дээ. Иймд ямар төрлийн ээмгэнд "нугасгүй" байна гэдгээр нь сонжиж болох нь.
Дөрвөлжин ээмэг:
Өөртөө итгэлтэй эмэгтэйчүүд ийм хэлбэрийн ээмгийг сонгодог. Тэд орчин тойрныхоо хүмүүсийн үнэнч шударга, эрс шулуун зан чанарыг илүүд үнэлдэг. Өөрөө ч ийм байхыг хүсдэг нэгэн юм.
Шовх өнцөгтэй ээмэг:
Зоригтой шийдэмгий бүсгүйчүүдийн сонголт энэ байх болно. Энэ нь улаан, улбар шар, маргадын өнгөтэй шигтгээтэй бол эзэн нь хээнцэр, янз бүрийн юм сонирхдог, олон хүмүүсийн дунд байх дуртай, ганцаардах дургүй нэгэн ажээ. Тэдний хувьд хамгийн аймшигтай зүйл нь уйтгар гуниг.
Дугуй ээмэг:
Даруу төлөв, бодсон санаснаа ил гаргаад байхгүй хүүхнүүдийн сонголт. Үнэнч шударгыг юунаас ч илүү эрхэмлэдэг байна. Тэд даруу төлөв ч шударга бусын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй.
Зууван буюу сүүжин хэлбэртэй ээмэг:
Эелдэг зөөлөн нэгний сонголт. Хар, хөх эсвэл бүдэг өнгийн шигтгээтэй байвал эзэн нь ямар ч хүнийг хэзээ ч ойлгож чаддаг нэгэн байна. Ийм хэлбэртэй ээмэг зүүсэн бүсгүйчүүдтэй харьцахад хялбар.
Чамин хээ, этгээд хэлбэртэй ээмэг:
Ямар ч үнэр хамаагүй олноос өөрийгөө тусгаарлан өргөдөг, бусдын анхаарлыг өөртөө татахыг хүсдэг нэгэн. Ямар ч зүйлсийн этгээд хэв загвартайг сонгож авдаг.
Цагирган ээмэг:
Элдэв янзын хээнцэр зүйлд дурладаггүй, энгийн байхыг хүсдэг. Тэд өөртөө анхаарал тавихдаа муу ч гэр бүл, үр хүүхдүүдээ халамжилж чадна. Ааш зангийн хувьд илэн далангүй нэгэн.
Шигтгэж зүүдэг бөөрөнхий ээмэг:
Удирдан зохион байгуулах авьяастай, итгэсэн хүнээсээ юугаа ч нуудаггүй, бодсон санаснаа бүгдийг нь ярьчихдаг, цагаан цайлган сэтгэлтэй бүсгүйчүүд байна. Гэхдээ нэг л удаа голдоо ортол гомдчихвол хэзээ ч иартаж чаддаггүй. Бас энэ байдлаа ил гаргахыг хүсдэггүй. Ийм ээмэг зүүдэг бүсгүйчүүдийн хамгийн гол чанар нь хэзээ, хаана, хэнтэй яаж харьцахаа сайн мэддэг.
Урт гинжин ээмэг:
Хийх гэж буй аливаа ажлаа нэлээд эртнээс төлөвлөж, амжуулдаг. Гадаад өнгө үзэмжиндээ юунаас ч илүү анхаардаг нэгний сонгол энэ байх болно. Зөв ч буруу ч өөрийнхөөрөө зүтгэчихдэг зан нь хамгийн гол дутагдал юм. 

No comments:

Post a Comment