Thursday, November 10, 2011

Хэвлий дэхь үрдээ нарыг мэдрүүл

          Нэгэн нутагт амьдардаг алдартай мэргэн дээр эхнэр нөхөр хоёр иржээ.
- Мэргэн хүн гуай танаас гуйх нэг хүсэлт байна гэж эхнэр нь хэлжээ. "Бид хоёр зургаагийн зургаан хүүхэдтэй. Гэтэл би саяхан хөл хүнд болсон гэдгээ мэдлээ. Одоо ахиад нэг хүүхэдтэй болбол тэжээж чадахгүй. Тэгээд би үр хөндүүлэх гэсэн юм. Та бид хоёрт адис хүртээн үүнийг маань зөвшөөрөөч".
- Үнэхээр амаргүй байдалд оржээ гэж мэргэн хүн хариулж. Тэгээд цааш нь "за яахав, үнэхээр хэцүү байгаа бол би та хоёрт хүүхдээ алахыг чинь зөвшөөрөн адислая. Гэхдээ энэ жил арван зургаа хүрч байгаа том охиноо ална шүү. Бас ч гэж хорвоо дээр хангалттай амьдраад юухан хээхэн үзэж мэдчихсэн хүн. Харин нарны гэрлийг ганц ч удаа хараагүй хэвлийд чинь байгаа өчүүхэн жижиг тэр хүүхдэдээ ядаж нар гэж ийм юм байдаг гэдгийг харуулсан нь шударга болно" гэжээ.

No comments:

Post a Comment