Thursday, November 10, 2011

Олон арга /Болсон явдал/

          Английн хааны академийн гишүүн, физикийн салбарын Нобелийн шагналт Эрнест Резерфордод нэгэн их сургуулийн багш тусламж хүсэн хандав.
          Багш эр нэг оюутандаа физикээр хамгийн доод дүн тавих гэтэл нөгөөх нь хамгийн дээд дүн авах ёстой гээд тас зөрөөд байж л дээ. Багш, оюутан хоёр хэн хэнийх нь талд орохгүй, нэр хүндтэй гурав дахь хүний үгийг дагана гэж тохирч. Тэгээд алдарт физикч Резерфордыг сонгосон байна. Шалгалтын асуулт нь "Агаарын даралт хэмжигч багаж буюу барометрийн тусламжтайгаар байшингийн өндрийг хэрхэн хэмжих вэ?" гэсэн байж.
          Оюутан залуу болохоор "Барометрийг авч байшингийн дээвэр дээр гарч, урт утсанд уян газар хүртэл буулгаад, буцаан гаргасны дараа утасны уртыг хэмжиж үзэхэд тэр байшингийн өндрийг тодорхой харуулна" гэжээ. Хариулт үнэхээр яалт ч үгүй бүрэн дүүрэн бөгөөд зуун хувь зөв байсан болохоор шийдэл гаргах их ээдрээтэй нь ойлгомжтой боллоо. Нөгөө талаас физикийн шалгалт байтал хариулт нь энэ салбарыг бараг хөндөөгүй шахуу. Ингээд Резерфорд гуай оюутанд дахин зургаан минут бодох хугацаа өгөөд, дахин шинэ хариулт хэлэх, хэлэхдээ физикийн хуулийг мэддэг гэдгээ харуулсан хариу хэлэх даалгавар өгчээ. Таван минутын хугацаа өнгөрсөн ч оюутан залуу нэг ч мөр бичилгүй зүгээр суусанд Резерфорд түүнээс буруугаа хүлээж байгаа эсэх талаар лавлав. Тэгтэл нөгөөдөх нь хэд хэдэн хариулт байгаа, хамгийн шилдгийг нь сонгож ядаж байна гэж. Резерфорд гайхаад бүгдийг нь хэлэхийг шаардав.
          Оюутны шинэ хариулт нь "Барометрийг барьж дээвэр дээр гараад доош шийдсэний дараа газарт унах хугацааг нь хэмжинэ. Үүний дараа томъёо ашиглаад байшингийн өндрийг тогтооно" гэсэн байв.
          Ийм хариултыг хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг Резерфорд багшаас асуухад цаадах нь аргаа бараад хариултыг зөвшөөрөв. Гэхдээ оюутан хэд хэдэн янзын хариулт байгаа болохоор үлдсэн хэдийгээ ч мөн хэлэхийг хүсчээ.
          Агаарын даралт хэмжигч барометрийн тусламжтайгаар байшингин өндрийг хэмжих хэд хэдэн арга байна гээд оюутан хувилбаруудыг хэлж эхлэв гэнэ.
          Жишээ нь нартай өдөр гудамжинд гараад барометрийн өндөр ба түүний сүүдрийн утрыг хэмжээд дараа нь байшингийн сүүдрийн уртыг хэмжинэ. Дараа нь тун энгийн харьцааг бодсоноор байшингийн өндөрийг тогтоож болно.
          Үүнээс илүү хяялбар арга гэвэл барометрийг барьж өндрөөр нь ханан дээр тэмдэглэгээ хийж шатаар дээшилсээр дээвэр дээр гарна. Дараа нь тэмдэглэгээнийхээ тоог барометрийн өндөрт үржүүлээд байшингийн өндрийг тогтооно.
          Харин илүү нарийн арга гэвэл барометрээ уяанд уян савлуур маягаар савлаж байгаад байшингийн суурь ба дээвэр дээрх татах хүч буюу гравитацийн хэмжээг тодорхойлно. Тэгээд хоёр хэмжилтийн ялгааг ашиглаад байшингийн өндрийг тогтоох зарчмын боломж байна.
          Муугүй шүү, өөр арга байна уу гэж Резерфорд гуай асуув.
          Бий. Энэ асуудлыг шийдэх олон аргын дотроос хамгийн шилдэг нэг арга байна. Юу вэ гэвэл барометрээ бариад байр хариуцсан конторын ажилтантай очиж уулзаад "Эрхэм ээ, надад маш сайн хийцтэй барометр байна. Тэгээд хэрэв таныг энэ байшингийн өндрийг хэлж өгвөл би энэ барометрийг танд өглөө" гэж хэлэх.
          Ийм хариу сонссон Резерфорд өндрийн өөрчлөлтийг дагаад агаарын даралт өөрчлөгддөг гэсэн олон нийтийн хүлээн зөвшөөрсөн шийдлийг мэддэггүй байсан юм уу гэж оюутнаас асууж. Оюутан хариуд нь эргэлзээгүй мэдэж байсан гэдгээ хэлээд:
- Багш нар өөрийн сэтгэлгээг ямагт тулган хүлээлгэдэг арван жилийн сургууль, коллеж хоёрын сургалтаас голдоо ортол залхсан хүн байна би гэсэн гэдэг.
        
          Энэ оюутан бол 1922 онд Нобелийн шагнал хүртсэн Данийн физикч Нильс Бор байжээ. 

No comments:

Post a Comment