Wednesday, January 4, 2012

Элгээ хайрлах нь эрүүл мэндээ хайрлаж буй хэрэг

          Элэг эрүүл байвал хүний биеийн бүх эрхтэн эрүүл байх магадлал өндөр байдаг аж. Иймд элгэндээ хэт ачаалал, хүндрэл өгөхөөс аль болох зайлсхийж, эрүүл зөв хэв маягийн амьдралыг баримталж сурах хэрэгтэй.
Элэг өвчилсний шинж:
Буруу зуршлууд, амьдралын хэмнэл алдагдах нь элгэнд янз бүрийн шинж тэмдгээр илэрч болно.
Жишээ нь:
  • шалтгаангүй ядарч, сульдах
  • аюулхай дээр цанхайх
  • баруун хавирганы доогуур өвдөх
  • нүүрний салст, тагнай шарлах
  • царай харлах
  • шээс өтгөрөх гэх мэтийн шинж тэмдгийн нэг нь ч бай илэрсэн бол эмчид даруй хандаарай.
Элгэнд харш зүйл:
  • Хэрэв та шарлаж байсан бол архи, спиртийн төрлийн ундааг хэрэглэхгүй байвал зохистой. Өндөр градустай архи уух нь элгэнд муу нөлөөтэй
  • Ханиад томуу, вируст ханиаднаас болгоомжил. Учир нь эдгээр нь элгийг гэмтээдэг байна.
  • Антибиотикийн замбараагүй хэрэглээ элгэнд сөрөг нөлөөтэй. Ялангуяа парацетамол, жирэмслэхээс хамгаалах бэлдмэл сэтгэцэнд нөлөөлдөг болон нойрсуулах эмнүүд элгэнд харш. Эдгээр нь элэгний циррозыг үүсгэх боломжтой.

Бяслагны страта хийх жор

         Пиццанаас дутахааргүй амттай, өег, олон хүнд хүртээмжтэй бяслагны стратаг ердөө л 15 минутын дотор бэлдэнэ.
         Найрлага:
  • 6 аяга, 1 инчийн өргөнтэй куб дөрвөлжин хэрчсэн цагаан талх
  • 2 аяга, хагас хэрчсэн брокли
  • 1 аяга, хагас хэрчсэн хиам
  • 1/2 аяга даршилсан улаан чинжүү
  • 4 ширхэг ногоон сонгино
  • 1 аяга үрсэн бяслаг
  • 6 том өндөг
  • 2 аяга сүү
  • 1/4 цайны халбага перец
          Хийх арга:
1. Шарах шүүгээг 190 градус орчимд халаана. Шарах шүүгээний гүн тэвшийг тослоод дээр нь дөрвөлжилж хэрчсэн талхныхаа талыг тарааж тавина. Дээр нь брокли, хиам, улаан чинжүү, сонгино, бяслагныхаа талыг мөн адил тараана. Энэ хоёр давхарааг дахин давтаж тавина.
2. Өндөг, сүү, гич, перецээ нэг дор хийж сайтар хутгаад, түрүүнд нь тарааж тавьсан стратан дээрээ нийтэд нь асгана.
3. Дээгүүр нь мөнгөлөг цаасаар бүтээлгүйгээр 50-60 минут, хөөж алтлаг өнгөтэй болтол нь жигнэнэ. Олгохоос өмнө 5 минут хөргөөд, хүссэн хэмжээгээр зүсэж таваглана.

Зорилготой хүн хичнээн бартаатай замаар явсан ч ажил нь бүтдэг, зорилгогүй хүн хичнээн дардан замаар явсан ч ажил нь бүтэхгүй

          Монголын шилдэг зөн билэгч, "Монгол аура" төвийн тэргүүн Б. Сарандаваагийн 2011 оны 11-р сарын тэргүүн сонинд гарсан зөвлөгөө.
          
          Энэ удаад ажил үйлсээ хэрхэн бүтээх вэ гэсэн зөвлөгөөг хүргэе. Та бүхэн болж өгвөл Туул голынхоо уснаас авч аягандаа хийгээд дараа нь чулуугаа хийж хонуулаарай. Тэгвэл санасан зорьсон ажил чинь бүтнэ. Гэхдээ өөрийнхөө хэр хэмжээнд таарсан зүйлийг хүсэх хэрэгтэй. Хэрээс хэтэрсэн зүйл хүсэх хэрэггүй. Хамгийн эхлээд цаасан дээрээ зургаа наана. "Дорж овогтой Туул би 1973 оны 2-р сарын 27-ний өдөр төрсөн. 2011 оны 10-р сарын 30-ний өдөр 10 000 доллараар "Тоёота Рав - 4 машин авна" гэх жишээтэй бичнэ. Хүслээ бичихдээ 20 мянгатын дэвсгэртийн хэмжээтэй цаасан дээр бич. Тэгээд хүсч буй зүйлийнхээ зургийг зурна. Тухайлбал, машин авах гэж байгаа бол машиныхаа эмблемийг зур.