Showing posts with label Сургамжит өгүүллэг. Show all posts
Showing posts with label Сургамжит өгүүллэг. Show all posts

Thursday, November 10, 2011

Олон арга /Болсон явдал/

          Английн хааны академийн гишүүн, физикийн салбарын Нобелийн шагналт Эрнест Резерфордод нэгэн их сургуулийн багш тусламж хүсэн хандав.
          Багш эр нэг оюутандаа физикээр хамгийн доод дүн тавих гэтэл нөгөөх нь хамгийн дээд дүн авах ёстой гээд тас зөрөөд байж л дээ. Багш, оюутан хоёр хэн хэнийх нь талд орохгүй, нэр хүндтэй гурав дахь хүний үгийг дагана гэж тохирч. Тэгээд алдарт физикч Резерфордыг сонгосон байна. Шалгалтын асуулт нь "Агаарын даралт хэмжигч багаж буюу барометрийн тусламжтайгаар байшингийн өндрийг хэрхэн хэмжих вэ?" гэсэн байж.

Залуу мэргэжилтэн /Болсон явдал/

          Өнгөрсөн зууны гучаад оны үеэр Японы нэгэн компани АНУ-аас үйлдвэрийн том суурь машин худалдан авч л дээ. Тэгтэл сарын дараа япончууд "Суурь машин чинь ажиллахгүй байна. Тохиргоо хийх хүн явуул" гэсэн цахилгаан явуулж. Суурь машин үйлдвэрлэгч нь мэргэжилтнээ явуултал хэд хоногийн дараа "Тохиргоо хийх хүн чинь насаар дэндүү залуу юм байна. Арай илүү туршлагатай хүн явуул" гэсэн цахилгааныг Япончууд явуулжээ. Хариуд нь америкчууд "Наад залуугаараа тохиргоо хийлгүүлсэн нь дээр шүү. Яагаад гэвэл наад суурь машиныг чинь зохион бүтээсэн хүн нь байгаа юм" гэсэн хариу цахилгаан явуулав. Насаар залуу л бол туршлагагүй, чадваргүй гэж голохын хэрэггүй байх.

Менежер ба программист хоёр

          Агаарын бөмбөлгөөр аялж явсан нэг хүн төөрсөн байна гэдгээ ойлгожээ. Тэгээд баримжаа авахаар бөмбөлгөө доошлуулан нисч яваад өөр нэг хүн явааг олж харав. Тэгээд ахиад доошилж байгаад нөгөө хүнээс ингэж асуув гэнэ.
- Уучлаарай та надад туслахгүй юу? Би найзтайгаа цагийн өмнө уулзахаар болзсон юм л даа. Гэтэл одоо хаана байгаагаа мэдэхээ больчихлоо.
- Та газрын гадаргаас арван тохой өндөрт, умард өргөрөгийн 40 ба 41 градусын хооронд, өрнөд уртрагийн 59 ба 60 градусын хооронд байна даа гэж гэнэ.
- Өөрөө янз нь программист хүн бололтой.
- Тийм ээ. Та яаж мэдэв?
- Та надад яг зөв хариулт өгсөн ч наад мэдээллийн чинь дагуу яаж баримжаалахаа би ер нь төсөөлөхгүй юм. Тэгэхээр ний нуугүй хэлэхэд та надад ямар ч тус болсонгүй.
- Тэгвэл та менежер бололто юм тийм үү?
- Тийм ээ. Та яаж мэдэв?
- Та хаана байгаа, хаашаа явж байгаагаа мэдэхгүй юм. Та дээшээ агаарын хүчээр гарсан. Тэгээд яаж биелүүлэхээ мэдэхгүй амлалтыг өгчихөөд танаас доогуур байгаа хүмүүс асуудлыг чинь шийдэж өгнө гээд хүлээж байна. Эцэст нь гэж хэлэхэд та надтай уулзахаас өмнө байсан яг л тэр байдалтайгаа байгаа атал одоо яагаад ч юм би түүнд чинь буруутай болж таарлаа.

Үнэн сүсэг бишрэлийн тухай өгүүллэг

          Нэгэн нутагт их гантай зун болжээ. Жижигхэн тосгоны тариачид ургацандаа ихэд санаа зовно. Тэгээд нэгэн өдөр бүгд цугларч байгаад ламтанд хандан зөвлөгөө хүсчээ.
- Ламтан минь бид ямар нэг зүйл хийхгүй бол ургацаа алдах нь.
- Та нар үнэнхүү чин сүсгээр залбирах гэсэн ганцхан зүйл л хийх хэрэгтэй. Чин сүсэг бишрэлгүй залбирал гэдэг залбирал биш байдаг юм. Залбирал гэдэг зүрх сэтгэлээс гарах ёстой.
          Дараагийн долоо хоногийн турш тариачид өдөрт гурван удаа цугларан бурханаас бороо хүсэн залбиран мөргөж гэнэ. Гэвч бороо ороогүй болохоор бүгд ахиад л ламтныд иржээ.
- Ламтан минь нэг л болдоггүй ээ. Бид өдөр болгон хамт цуглаж байгаад мөргөж залбирах атал бороо ордоггүй.
- Та нар үнэхээр чин сүсэг бишрэлээр залбирсан уу? гэж ламтанг асуухад бүгд л үнэхээр чин сүсэг бишрэлээр залбирсан гэцгээж. Гэтэл ламтан хариуд нь:
- Та нар ямар ч сүсэг бишрэлгүй мөргөсөн гэдгийг чинь би хараад л мэдсэн. Яагаад вэ гэвэл ийш ирж явахдаа борооноос хамгаалах шүхэр барьж ирсэн нэг ч хүн та нарын дотор алга гэж хариулжээ.

Хэвлий дэхь үрдээ нарыг мэдрүүл

          Нэгэн нутагт амьдардаг алдартай мэргэн дээр эхнэр нөхөр хоёр иржээ.
- Мэргэн хүн гуай танаас гуйх нэг хүсэлт байна гэж эхнэр нь хэлжээ. "Бид хоёр зургаагийн зургаан хүүхэдтэй. Гэтэл би саяхан хөл хүнд болсон гэдгээ мэдлээ. Одоо ахиад нэг хүүхэдтэй болбол тэжээж чадахгүй. Тэгээд би үр хөндүүлэх гэсэн юм. Та бид хоёрт адис хүртээн үүнийг маань зөвшөөрөөч".
- Үнэхээр амаргүй байдалд оржээ гэж мэргэн хүн хариулж. Тэгээд цааш нь "за яахав, үнэхээр хэцүү байгаа бол би та хоёрт хүүхдээ алахыг чинь зөвшөөрөн адислая. Гэхдээ энэ жил арван зургаа хүрч байгаа том охиноо ална шүү. Бас ч гэж хорвоо дээр хангалттай амьдраад юухан хээхэн үзэж мэдчихсэн хүн. Харин нарны гэрлийг ганц ч удаа хараагүй хэвлийд чинь байгаа өчүүхэн жижиг тэр хүүхдэдээ ядаж нар гэж ийм юм байдаг гэдгийг харуулсан нь шударга болно" гэжээ.